Сонгуулийн хуулиудыг шинэчлэн боловсруулах УИХ-ын ажлын хэсгийг байгуулсан байна (2004.09.20)
УИХ-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.5-ыг үндэслэн захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэгт УИХ дахь МАХН-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Мөнх-Оргил, УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгээс УИХ-ын дэд дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, Р.Гончигдорж, Р.Эрдэнэбүрэн, бие даан нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар орсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга нар ахлах юм. Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулсан төслийг 2004 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгажээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.