Эвслийн бүлэг УИХ-ын даргаас Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг шийдвэрлэх талаар санаачилга гаргахыг шаарджээ (2004.09.21)

A- A A+

“Эх орон-Ардчилал эвслийн бүлэг УИХ-ын дарга Н.Энхбаярт хандан Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг шийдвэрлэх боломж олгохыг шаардсан албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт дурдахдаа, УИХ-д холбогдох хууль, журмын дагуу өргөн баригдсан Засгийн газрыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхгүй хойш тавьсаар байгаа нь төр, засгийн үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмыг алдагдуулж, улс орны эдийн засаг, нийгэм, улстөрийн бүх салбарт сөрөг нөлөө үзүүүлж эхэллээ. УИХ-ын дарга дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар санаачилга гаргахгүй байгаа нь УИХ-ын тухай хуулийн 26.2.6-д заасан УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлэхгүй байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна гээд УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй явуулж зохих журмын дагуу өргөн баригдсан асуудлыг нэн даруй УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг шаардаж байна гэжээ.