УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өөрсдийн байр сууриа хадгалсан хэвээр байна (2004.09.21)

A- A A+
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өөрсдийн байр сууриа хадгалсан хэвээр байна (2004.09.21)

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өөрсдийн байр сууриа хадгалсан хэвээр байна (2004.09.21)

УИХ-ын дахь нам, эвслийн бүлгүүд өчигдөр хуралдсан байна. Зөвшилцөл гацаанаас гарах болов уу гэсэн олон түмний хүлээлт бас л хоосон хоцров.

УИХ дахь МАХН-ын бүлгээс мэдээлснээс үзэхэд “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн зөвшилцлийн шинэ ажлын хэсгийнхэн өмнө тохирсноо хэрэгжүүлэхгүй ухарч байна. Энэ нь урьдчилан таахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна” хэмээн тус бүлгийн гишүүд үзэж байна.

УИХ, Засгийн газрыг хоёр хоёр жилээр ээлжлэн барих тухай асуудал нь тэнцвэрийг хадгалах буюу паритет вето зарчимд үндэслэсэн. Энэхүү бодит, ажил хэргийн төлөөх зарчмыг хүлээн авахгүй байгаа нь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн гишүүд зөвшилцөж хамтран ажиллахын төлөө байна уу, зөвхөн албан тушаалын төлөө улайран зүтгэж байна уу гэсэн эргэлзээг төрүүлж байна гэж МАХН-ын бүлгээс мэдээлсэн байна.

Харин “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн гишүүд дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ өчигдөр болсон хуралдаанаараа дөрөв дэх удаагаа дахин нотоллоо хэмээн “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.

Үндсэн хуулиас дээгүүр зөвшилцөл байх ёсгүй гэж эвслийн бүлгийн гишүүд үзэж байна. Гэвч зөвшилцлийг үргэлжлүүлж МАХН-ын бүлэгтэй тохиролцоонд хүрэх оновчтой хувилбарыг бүлгийн хуралдаанд яаралтай оруулж ирэхийг ажлын хэсэгтээ даалгасан ажээ.