УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтарч хуралдан зөвшилцөл гацаанаас гарав (2004.09.22)
УИХ-ын дахь нам, эвслийн бүлгүүд өчигдөр үдээс өмнө тус тусдаа хаалттай хуралджээ. Үдээс өмнөх хуралдаанаар нам, эвслийн бүлгийн зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар тэргүүлэх болсон аж. Ингээд үдээс хойш 18 цагаас нам, эвслийн бүлэг хамтарсан хуралдаан хийсэн байна. 3ууны мэдээ” сонины мэдээлснээс үзэхэд хуралдаанд УИХ-ын дарга Н.Энхбаяр хуралдаанд оролцож үг хэлжээ. Тэрбээр зөвшилцөлд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байсан. УИХ дахь бүлгүүд нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон асуудлуудыг хамтарч шийдье, хариуцлагатай УИХ, Засгийн газартай байя гэсэн шийдвэрт санал нэгдлээ. Хамгийн гол нь итгэлцэлд түшиглэх ёстой. Зевшилцлийн ажлын хэсгүүд үүргээ гүйцэтгэсэнд баяр хүргэе. Харин зөвшилцлийн зөвлөлийг даруй байгуулах хэрэгтэй байна гэжээ.
Харин Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, зөвшилцлийг идэвхтэй, үр бүтээлтэй болгоход олон талаас анхаарч ажлын хэсгүүд ажилласан. Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах шаардлагатай ажлыг томьёолж оруулснаа мэдэгдсэн байна.
Бүлгүүдийн хамтарсан хурлаар УИХ дахь МАХН, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн хамтран боловсруулсан төслийг гишүүдийн олонхийн саналаар хүлээн зөвшөөрчээ.