УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ (2004.09.27)

A- A A+
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ (2004.09.27)

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ (2004.09.27)

УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гаригт хуралдаж, 2004 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталсан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн аравдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороод, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хурлын 2004 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

2. Монгол Улсын 2005 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл,

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

5. Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн төсөл

6. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

8. Бусад