Зөвшилцөл дөрвөн жилийн турш үргэлжилнэ гэж УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр үзэж байна (2004.09.23)

A- A A+
Зөвшилцөл дөрвөн жилийн турш үргэлжилнэ гэж УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр үзэж байна (2004.09.23)

Зөвшилцөл дөрвөн жилийн турш үргэлжилнэ гэж УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр үзэж байна (2004.09.23)

Зөвшилцөл гацаанаас гарч УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудыг баталсантай холбогдуулан манай портал УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас зарим асуудлыг тодруулсан юм.

УИХ, Засгийн газрыг талууд хоёр хоёр жилээр тэргүүлэх асуудал Үндсэн хуулинд тусгагдаагүй гэдэг талаарх асуултад УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хариулахдаа, хэдийгээр УИХ, Засгийн газрыг хоёр хоёр жилээр тэргүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй ч гэсэн ажлын хэсгүүд зөвшилцсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ. Энэ нь хуулийн хүрээнд авч буй механизм бөгөөд энэ асуудлаар зөвшилцөлд хүрснээр улстөрийн цоо шинэ нөхцөл үүсч байна гэж тэрбээр үзэж байна. Ерөөс талууд зөвшилцөж чадах л юм бол сонгуулийн бүрэн эрхт хугацаанд 1:3, 3:1 гэх мэт янз бүрээр ээлжлэн Засгийн эрхийн барьж болохыг тэрбээр үгүйсгэсэнгүй.

Ийм тохиолдолд ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хариуцлагыг хэн хүлээх тухай бидний асуултад ноён Д.Одбаяр хариулахдаа, одоогоор Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхойгүй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нам, эвслийн сонгуулийн хөтөлбөр хэрхэн тусгагдсан эсэхийг УИХ, ард түмэн аль аль нь хэлэлцэнэ. Үүнээс л 2008 оны сонгуулийн дүн хамаарна гэж хэллээ.

Харин зөвшилцлийн цаашдын явцын талаар Д.Одбаяр хоёр хоёр жилээр Засгийн эрхийг барих болсон нь зөвшилцлийн зөвхөн эхний хэсэг. Ажлын хэсгүүд татан буугдаж одоо зөвшилцлийн зөвлөл байгууллагдана. Ер нь бол зөвшилцөл дөрвөн жилийн турш үргэжилнэ хэмээн мэдэгдлээ.