Орон нутгийн сонгуулийг 2004 оны аравдугаар сарын 17-ны өдөр явуулахаар товлон зарлалаа (2004.09.23)
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг 2004 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэхээр товлож санал хураалтыг 10 дугаар сарын 17-нд явуулах тухай тогтоолыг УИХ өчигдөр баталжээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарийг олон нийтэд зарласан байна.
Орон нутгийн сонгуулийг явуулах цаг хугацааны хуваарь
|
Хийх ажил |
Хуульд заасан хугацаа | Хуанлийн он, сар, өдөр |
1 | Санал авах | Ажлын болон баяр ёслолын бус өдөр 7.00-22.00 цагийн хооронд санал авах байранд авна. (УИХ-ын 2004 оны ... сарын... өдрийн... тогтоол, Хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэг) | 2004.10.17 |
2 3 | Сонгууль зарлах Сонгуулийн тойрог байгуулах, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах | Санал авах өдрөөс21 хоногийн өмнө УИХ зарлана. (Хуулийн 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг) Санал авах өдрөөс 18-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна. (Хуулийн 5 дугаар зүйлийн 1,9 дүгээр зүйлийн нэгдэх хэсзг) | 2004.09.26-наас өмнө2004.09.29-нөөс өмнө |
4 | Сонгуулийн хэсэг байгуулах / сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо байгуулах/ | Санал авах өдрөөс 16-аас доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна. (Хуулийн 6 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн нэгдэх хэсэг) | 2004.10.01-нээс өмнө |
5 | Нэр дэвшүүлж эхлэх | Сонгууль зарласнаас хойш 4 хоногийн дараа эхэлнэ. (Хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэг) | 2004.09.30-наас хойш |
6 | Нэр дэвшүүлж дуусгах | Нэр дэвшүүлж эхэлсэн өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэг) | 2 0 04.1 0.0 5-ыг хүртэл |
7 | Нэр дэвшигчийг татан гаргах, нөхөн нэр дэвшүүлэх | Санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргмйн сонгуулийн хороонд мэдэгдэнэ, бүртгүүлнэ. (Хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйл) | 2004.10.07-ныг хүртэл |
8 | Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхолгох | Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэж үнэмлэх олгоно. (Хуулийн 20 дугаар зүйлийн нэг дэх хэсэг) | 2004.10.09-нийг хүртэл |
9 | Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлэх | Бүртгэх хугацаа дууссанаас хойш сум, дүүргийн сонгуулийн хороо ажлын 3 өдрийн дотор, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо ажлын 6 өдрийн дотор нэгтгэн нийтэд мэдээлнэ. (Хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг) | Сум, дүүрэгт 2004.10.12-ноос өмнө Аймаг нийслэлд 2004.10.15-наас өмнө |
10 | Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүлээлгэж өгөх | Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга санал авах өдрөөс 15 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) | 2004.10.02-ноос өмнө |
11 | Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2 хувь үйлдэн, ил тавьж сонгогчдод танилцуулах | Сонгуулийн хэсгийн хороо санал авах өдрөөс 8-аас доошгүй хоногийн өмнө ил тавина. (Хуулийн 13дугаар зүйлийн 4 дэх хэсэг) | 2004.10.09-нөөс өмнө |
12 | Сонгуулийн ухуулга, сурталчилгаа, нэр дэвшигчдийн сонгогчидтойгоо хийх уулзалтыг зогсоох | Санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно. (Хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэг) | 2004.10.16-ны 00цаг хүртэл |
13 | Санал авах өдөр, цаг байрны талаар зарлан мэдээлэх | Сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг сонгуулийн хэсгийн хороо санал авах өдөр хүртэл 10 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. (Хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэг) | 2004.10.07-ноос хойш |
14 | Сонгуулийн дүнг гаргах | Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо ИТХ-ын сонгуулийн дүнг нэр дэвшигч бүрээр гарган ажлын 7 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг) | 2004.10.27-ноос өмнө |