Орон нутгиин сонгуульд 545 сая төгрөг зарцуулна (2004.09.23)
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооноос тооцоолсны дагуу 545 сая, 755 мянган төгрөг байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүд 100 хувь дэмжсэн байна.
Сонгуулийн зардлын ихэнхийг буюу 157 сая 134 мянган төгрөгийг зөвхөн сонгуулийн хороо, хэсэгт ажиллах хүмүүсийн ажлын хөлс, урамшуулалд өгөх бол унаанд 142 сая 576 мянган төгрөг зарцуулах тооцоо хийсэн аж.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр аймаг, нийслэлийн 22, сум, дүүргийн 338, хэсгийн 1650 хэсгийн сонгуулийн хороо ажиллаж, тэдгээрт 17458 хүн ажиллах юм байна. Энэ сонгуульд 17800 хүн өрсөлдөж магадгүй. Учир нь ийм тооны нэр дэвшигчийн үнэмлэх хэвлүүлэхэд нэг сая 780 мянган төгрөг төсөвлөжээ.