Шинэ Засгийн газар байгуулагдаж, сайд нар томилогдлоо (2004.09.28)

A- A A+
Шинэ Засгийн газар байгуулагдаж, сайд нар томилогдлоо (2004.09.28)

Шинэ Засгийн газар байгуулагдаж, сайд нар томилогдлоо (2004.09.28)

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11 цагаас эхлэн хуралдаж шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. Өчигдөр хуралдаж амжаагүй байсан Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайдаар Б.Эрдэнэбат нарыг томилуулах дүгнэлтээ гаргасан байна.

Ийнхүү удтал зөвшилцсөний эцэст Монгол Улсын Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг нэг бүрчлэн хэлэлцэж, ялангуяа Шадар сайдад нэр дэвшсэн Ч.Улаан, Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшсэн Ц.Нямдорж нараас УИХ-ын гишүүд нэлээд зүйл асуусан ажээ.

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн:

1. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
2. Засгийн газрын шадар сайд Ч.Улаан
3. Байгаль орчны сайд У.Барсболд
4. Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр

5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан
6. Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат

7. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил
8. Гамшгийн асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх

9. Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү
10. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт
11. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар
12. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан
13. Сангийн сайд Н.Алтанхуяг

14. Үйлдвэр, худалдааны сайд Сү.Батболд
15. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
16. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва
17. Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү
18. Эрүүл мэндийн сайд Т.Ганди