УИХ-ын Байнгын хороод Сайд нарыг томилуулахыг дэмжсэн байна (2004.09.28)

A- A A+
УИХ-ын Байнгын хороод Сайд нарыг томилуулахыг дэмжсэн байна (2004.09.28)

УИХ-ын Байнгын хороод Сайд нарыг томилуулахыг дэмжсэн байна (2004.09.28)

Өчигдөр нам, эвслийн бүлгүүд хуралдан сайдад нэр дэвшигчдийг УИХ-д оруулахаар болсны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос бусад Байнгын хороод хуралдаж сайдад нэр дэвшигчдийг хүн тус бүрээр нь танилцуулсан Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн танилцуулгыг авч хэлэлцсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан байгаагүй учир тус хороо хуралдаж амжаагүй байна.

Байнгын хороодын хурлаар Засгийн газрын шадар сайдаар Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Д.Тэрбишдагва, Байгаль орчны сайдаар У.Барсболд, Түлш, эрчим хүчний сайдаар Т.Очирхүү, Эрүүл мэндийн сайдаар Т.Ганди, Үйлдвэр, худалдааны сайдаар Сү.Батболд, Гамшгийн асуудал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх, Сангийн сайдаар Н.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Ц.Баярсайхан, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар Г.Батхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар П.Цагаан, Барилга хот байгуулалтын сайдаар Н.Батбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогт, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар И.Эрдэнэбаатар нар ажиллуулахыг олонхийн саналаар дэмжсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайдаар Б.Эрдэнэбат нарыг томилуулах дүгнэлтээ гаргах аж. Тэрчлэн өнөөдөр 11 цагаас УИХ-ын чуулган хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх юм байна.