Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийг зөвшөөрлөө (2004.09.28)
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилох хүмүүсийн материалтай танилцаад УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид саналаа хүргүүллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна.