Сонгуулийн зардалд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргана (2004.09.30)

A- A A+
Сонгуулийн зардалд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргана (2004.09.30)

Сонгуулийн зардалд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргана (2004.09.30)

Шинэ Засгийн газрын анхны хуралдаан өчигдөр болж, орон нутгийн сонгуулийг явуулахад шаардагдах 112.5 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсөн байна. Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын энэ оны 16 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг явуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 545.7 сая төгрөг байхаар тогтоож, энэ зардлын 112.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тусгасан байсан юм.