Д.Идэвхтэн: Тодорхой бүлгийн ашиг сонирхлыг зөвшилцлийн эсрэг тавьж буй үйлдлийг МАХН-ын бүлэг эсэргүүцэж байна. ( 2004.10.04 )

A- A A+
Д.Идэвхтэн: Тодорхой бүлгийн ашиг сонирхлыг зөвшилцлийн эсрэг тавьж буй үйлдлийг МАХН-ын бүлэг эсэргүүцэж байна. ( 2004.10.04 )

Д.Идэвхтэн: Тодорхой бүлгийн ашиг сонирхлыг зөвшилцлийн эсрэг тавьж буй үйлдлийг МАХН-ын бүлэг эсэргүүцэж байна. ( 2004.10.04 )

УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн УИХ-ын намрын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт намуудын амлалтуудаас нэн шаардлагатайг нь оновчтой судалж, эдийн засгийн чадавхтай уялдуулан хэрэгжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохистой бүтцийг бий болгон орон нутгийн бие даах чадварыг бэхжүүлэх, төрийн алба, улстөрийн нам болон сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, татварын шинэчлэлт, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зарчмын асуудлуудыг хамтран шийдвэрлэх ёстой гэж МАХН-ын бүлэг үзэж байна гэж онцолжээ.

2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн явц, үр дүн сонгуулийн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болжээ гэдгийг нотоллоо. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгосноор улстөрийн намууд, нэр дэвшигч, сонгогч, сонгуулийн ажилтан хэн ч хууль зөрчдөггүй, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу заавал шийтгэл ногдуулдаг хэм хэмжээг хэвшүүлэх шаардлагатай байна гэж ноён Д.Идэвхтэн хэлжээ.

МАХН-ын бүлэг улстөр, нийгэм, эдийн засгийн аливаа асуудлыг шийдэхдээ зөвшилцлийн зарчмыг эрхэмлэх болно. Хувь хүн, тодорхой бүлгийн ашиг сонирхлыг зөвшилцлийн үйл явц, үр дүнгийн эсрэг сөргүүлэн тавьж буй зарим үйлдлийг бид шийдвэртэй эсэргүүцэж байна. Энэ байдлаас шалтгаалан засаг, төрийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй сөрөг үр дагаврын хариуцлагыг ийм байдлыг өдөөж буй хүмүүс л хүлээнэ гэж МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн тэмдэглэн хэлсэн байна.