Нийслэлд Ардчилсан нам 30, МАШСН 10 тойрогт нэр дэвшүүлэхээр тохирчээ (2004.10.04)

A- A A+
Нийслэлд Ардчилсан нам 30, МАШСН 10 тойрогт нэр дэвшүүлэхээр тохирчээ (2004.10.04)

Нийслэлд Ардчилсан нам 30, МАШСН 10 тойрогт нэр дэвшүүлэхээр тохирчээ (2004.10.04)

Ардчилсан нам, Эх орон-МАШСН-ын удирлагууд өнгөрсөн ням гаригт хуралдаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуульд нэр дэвшүүлэх тойргоо тохиролцлоо гэж “Өдрийн сонин” даваа гаригийн дугаартаа мэдээлсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын 40 суудлаас Эх орон-МАШСН 10 тойрогт нэр дэвшүүлэхээр болсон байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4, 7, Налайх дүүргийн 8, Чингэлтэй дүүргийн 32, 33, Сүхбаатар дүүргийн 39, Баянгол дүүргийн 18, 21, Хан-Уул дүүргийн 13, 15 дугаар тойрогт МАШСН нэр дэвшүүлэх ажээ.