Өнөөдөр эсэргүүцлийн цуглаан болно (2004.10.05)

A- A A+
Өнөөдөр эсэргүүцлийн цуглаан болно (2004.10.05)

Өнөөдөр эсэргүүцлийн цуглаан болно (2004.10.05)

Эрх баригч намуудын зөвшилцлийн үндсэн дээр орон нутгийн сонгуулийн тойрог, хэсгийн хороонд ажиллах бүрэлдэхүүнд улстөрийн намуудын төлөөллийг тэнцүү тоогоор оруулах чиглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн боловч зарим аймаг, сум болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороонд урьдын адил МАХН-ын гишүүд, нам бусчуудын нэр дээр тус намыг дэмжигчид олноор орж буйг эсэргүүцэн “Эх орон-Ардчилал” эвсэл өнөөдөр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар болжээ. Цуглаан 11 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд болно гэж Ардчилсан намын Хэвлэлийн албанаас мэдээлсэн байна