СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн: Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгааны ажлаа эхлэх эрхтэй болно (2004.10.06)

A- A A+
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн: Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгааны ажлаа эхлэх эрхтэй болно (2004.10.06)

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн: Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгааны ажлаа эхлэх эрхтэй болно (2004.10.06)

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх ажлыг нам, эвслүүд зохион байгуулж дууссан. Иргэний төлөөлөгчдийн хурлууд аравдугаар сарын 9-нийг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох ажил үргэлжлэх тул яг одоогоор төдөн хүн нэр дэвшлээ гэж зарлах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагдаа дурджээ. Харин нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгааны ажлаа эхлэх эрхтэй болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулдаг. Харин Орон нутгийн сонгуулийн хувьд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгуульд оролцох мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлдэг тул бид хуульд даасны дагуу зөвлөгөөгөө өгсөн. Журмаар нь явуулах юм бол ямар ч асуудал гарахгүй. Үнэн хэрэгтээ хууль зөрчих явдлыг нэр дэвшигчид, нам, эвслүүд өөрсдөө л гаргадаг гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн үзэж байна.

Орон нутгийн сонгуульд нийслэл, хөдөө орон нутагт нийт 17-18 мянга орчим хүн нэр дэвшдэг тул тун ач холбогдолтой, нийтийн хамарсан сонгууль юм гэж Ж.Ядамсүрэн хэлсэн байна.

Орон нутгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэт нэг намынхнаас бүрдсэн гэдэг шүүмжлэл гарч байгаа талаар тэрбээр хариулахдаа, СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д сонгуулийн хороог бүрдүүлэхдээ намуудын төлөөллийг тэгш оруулах чиглэл, зөвлөлгөөг өгсөн. ИТХ-ууд үүнийг анхаарах ёстой гэжээ.