МАХН – “Шинэ бодлого, Шинэчлэгдсэн удирдлага” “Эх орон-Ардчилал” эвсэл – “Шинэ бодлого биднийх, Шинэ амьдрал таных” (2004.10.12)

A- A A+

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Нийслэлийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг албан ёсоор зарласнаас хойш нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа нэлээд эрчимжсэн бөгөөд ердөө гурав дөрөвхөн өдрийн дараа энэ ажил өндөрлөх юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй улстөрийн хоёр гол хүчин болох МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн сонгуулийн уриа хоорондоо багагүй төстэй байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Эдгээр улстөрийн хүчнүүд дараахь уриатайгаар сонгуульд оролцож байна.

 МАХН – “Шинэ бодлого, Шинэчлэгдсэн удирдлага”

“Эх орон-Ардчилал” эвсэл – “Шинэ бодлого биднийх, Шинэ амьдрал таных”

Түүнчлэн хоёр улстөрийн хүчин хоёулаа сонгогч олноо хүндэтгэн шударгаар өрсөлдөхийг уриалсан уриалга гаргасан байна. Энэчилэн сонгуулийн сурталчилгааны ерөнхий төлөв нэлээд аядуу агаад хоорондоо ялгарах зүйлээр бага байгаа аж. Харин нэр дэвшигчдийн өөрсдийн мөрийн хөтөлбөрүүд ямар байгааг сонгогчид л мэдэх бизээ.