Хаана саналаа өгөх, юуг анхаарах талаархи мэдээлэл тараалаа (2004.10.12)

A- A A+
Хаана саналаа өгөх, юуг анхаарах талаархи мэдээлэл тараалаа (2004.10.12)

Хаана саналаа өгөх, юуг анхаарах талаархи мэдээлэл тараалаа (2004.10.12)

Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгогчдод хандан хаана саналаа өгөх болон санал өгөхдөө юуг анхаарах талаарх мэдээллийг өдөр тутмын хэвлэлүүдэд албан ёсоор гаргасан байна.  

Уг мэдээлэлд Нийслэл, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн тойрог, түүнд харьяалагдах нутаг дэвсгэр, санал авах байр, утас зэргийг дэлгэрэнгүй зааснаас гадна хаягийн бүртгэлтэй иргэний үнэмлэхтэйгээ ирж санал өгөх, санал өгөхдөө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нэг, дүүрийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нэг, нийт хоёр саналын хуудас бөглөхийг сануулсан байна.

 2004 оны 10 дгаар сарын 17-ны өдрийн ням гаригийн 07-22 цагийн хооронд болох уг сонгуульд идэвхтэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгогчдод хандан мөн уриалжээ.