Хөдөөнөөс ирсэн 50 гаруй мянган оюутныг сонгуульд оролцуулахад анхаарал тавихыг хүсчээ (2004.10.13)
Нийслэлийн МАХН-ын хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд хандан мэдэгдэл гаргасан байна. Энэ мэдэгдэлд нийслэлд хөдөө, орон нутгаас ирж суралцаж буй 50 гаруй мянган оюутныг сонгуульд албан ёсоор оролцуулахад анхаарч, тэдний саналыг өгүүлэх, мөн сонгуулийн зарим тойрогт иргэний үнэмлэхийг 2500-5000 төгрөгөөр худалдан авч байгаа хууль зөрчсөн бусармаг үлйдлийг таслан зогсооход анхааран хяналт тавин ажиллахыг хүссэн байна.