Ядуурлын асуудалд онцгойлон анхаарахыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нэр дэвшигчдэд уриалав (2004.10.13)
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд хандан уриалга гаргасан байна. Уг уриалгад дурдахдаа:
Ядуурлыг бууруулах асуудал бол Монгол Улсад зайлшгүй хэрэгжүүлэх ёстой томоохон зорилт бөгөөд үүнийг амжилттай хэрэгжүүлэх гол байгууллага бол орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг захиргааны байгууллагууд юм. Гэхдээ ядуурлыг бууруулах асуудлыг шийдвэрлэхдээ төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хамтарсан оролцоотойгоор шинэ хандлага, шинэ арга барилаар хандахгүй бол өнгөрсөн жилүүдийн адилаар ядуурал олигтой буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай болж улстөр, эдийн засаг, нийгмийн томоохон үр дагаврууд бий болох хандлагатай байна гээд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг мөрийн хөтөлбөртөө ядуурлыг бууруулах талаар шинэ хандлага, арга механизмыг тодорхой тусгаж хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Энэ бол орон нутгийн сонгуулиар Монголын төрийн бус байгууллагуудын зүгээс одоогоор гаргаад буй анхны уриалга юм. Өнгөрсөн долдугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуультай харьцуулахад энэ удаагийн орон нутгийн сонгуулиар төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд санал зөвлөмж гарах нь төдийлөн харагдахгүй байгаа юм.