Орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 59,8 хувь нь саналаа өгчээ (2004.10.18)

A- A A+
Орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 59,8 хувь нь саналаа өгчээ (2004.10.18)

Орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 59,8 хувь нь саналаа өгчээ (2004.10.18)

Өчигдөр 10 дугаар сарын 17-нд улс даяар орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж өнгөрлөө. Энэ өдрийн үдээс өмнө сонгуулийн ирц улсын хэмжээгээр идэвх муутай байсан тул үдээс хойш телевиз, радиогоор сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг байнга сануулж, уриалж байв. Сонгогчдын ирц 50 хувиас давахгүй бол дахин сонгууль явагдах учиртай байдаг. Оройн 20 цагийн байдлаар буюу сонгууль дуусахаас хоёр цагийн өмнө улсын хэмжээгээр нийт сонгогчдын 53,3 хувь нь саналаа өгсөн дүнтэй байжээ. СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хорооны урьдчилсан мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд нийт сонгогчдын 59,8 хувь нь саналаа өгчээ.

Улаанбаатар хотын хувьд 22 цагийн байдлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт санал өгөх хүмүүсийн 51,2 хувь нь саналаа өгсөн байна. Сонгогчдын ирцийг дүүрэг тус бүрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэг 51,8 хувь, Налайх дүүрэг 64 хувь, Багануур дүүрэг 71,6 хувь, Багахангай дүүрэг 63.9 хувь, Хан-Уул дүүрэг 54,3 хувь, Баянгол дүүрэг 51,2 хувь, Сонгино-Хайрхан дүүрэг 50 хувь, Чингэлтэй дүүрэг 53,7, Сүхбаатар дүүрэг 54,4 хувийн ирцтэй байсан бололтой. саналаа өгсөн байна. Юутай ч урьдчилсан дүнгээс харахад ямар дахин сонгууль явагдахгүй нь бололтой.

Сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар нийслэлд МАХН ялсан бололтой