Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгаас бусдад нь МАХН ялалт байгуулжээ (2004.10.18)

A- A A+
Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгаас бусдад нь МАХН ялалт байгуулжээ (2004.10.18)

Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгаас бусдад нь МАХН ялалт байгуулжээ (2004.10.18)

Өнөөдөр 14 цагаас Монголын үндэсний радиогийн мэдээлснээр, улсын хэмжээнд нийт сонгочдын 62 хувь оролцсон гэсэн урьдчилсан дүн гарлаа хэмээн СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн мэдэгдсэн байна. Баян-Өлгий, Булган, Говь-алтай, Ховд аймгуудад сонгуулийн ирц 70-80 хувь, Говьсүмбэр болон Хэнтий аймаг, Улаанбаатар хотод 53-55 хувь, бусад аймагт 61-62 хувьтай байсан аж.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймагт “Эх орон-Ардчилал”эвсэл ялж бусдад нь МАХН ялалт байгуулсан байна. Улаанбаатар хотод Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 суудлын 37-г нь МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр суудал авч, нэг бие даагч ялсан байна.