Улсын төсвийн үйл явц, 2004 оны төсвийн онцлог

A- A A+
Улсын төсвийн үйл явц, 2004 оны төсвийн онцлог

Улсын төсвийн үйл явц, 2004 оны төсвийн онцлог

Нээлттэй Нийгэм Форумаас «Улсын төсвийн үйл явц, 2004 оны төсвийн онцлог» сэдэвт уулзалт ярилцлагыг 2004 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгууллаа.

Энэ уулзалтаар улсын төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх бүхий л үе шатад иргэдийн оролцоо ямар байх,  2004 оны Улсын төсвийн зарчмын онцлог (макро болон салбарын чиг хандлага) сэдвээр сонирхогч талууд хамтран хэлэлцлээ.

Уулзалтад Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Улсын Их Хурлын гишүүн Д.Цэвээнжав,  хандивлагч байгууллагуудыг төлөөлж  Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Доун Рэм,  Дэлхийн банкны суурин төлөөлөгч Саха Меяанатан, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Барри Хичхок нар оролцож энэ асуудлаар санал бодлоо илэрхийлсний зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, хэвлэл мэдээлэл, бизнесийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.