Эвслийн бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хороодоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ (2004.11.03)

A- A A+

Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг "Эх орон-Ардчилал" эвслийн бүлэг хуралдаанаараа авч хэлэлцээд дээрх мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хороодын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн хэмээн УИХ дахь Эвслийн бүлгийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

Тухайлбал, "Эх орон-ардчилал" эвсэл УИХ-ын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн 0-18 нас хүртэлх хүүхэд бүрт сар тутам итгэлийн мөнгө олгох зорилтыг заавал хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд түүнд нэг жилд шаардагдах 120 тэрбум төгрөгийг доорх эх үүсвэрээр санхүүжүүлэх бололцоотой гэж үзжээ.

Нэгд, улсын төсвийн зардлын өсөлтийг хязгаарлаж, үргүй зардлыг хэмнэснээс олох орлого, УИХ-д суудалтай улс төрийн намууд болон гишүүдэд олгож байгаа мөнгийг багасгах, хоёрт, согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, геологи болон улсын үйлдвэрийн газрыг дуудлагаар худалдах, хонжворт сугалаа, бооцооны татварыг нэмэгдүүлэх, гуравт, төсвийн гадуур байгаа төрийн мөнгийг төсөвт оруулах зэрэг болно.

Мөн эвслийн бүлгийн хуралдаанаар малчдыг "мал бүхий иргэдийн орлогын албан татвар"-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.