Монгол Улсын 2005 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьжээ (2004.11.12)
Монгол Улсын 2005 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар энэ долоо хоногийн эхээр УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-аар удахгүй хэлэлцэж эхлэх бололтой. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдэд тараасан 2005 оны төсвийн тухай хуулийн төсөлд зааснаар Монгол Улсын төсөвт 2005 оны төсвийн жилд төвлөрүулэх төсвийн орлогын доод хэмжээг 698,694,827.8 мянган төгрөг, зарцуулах төсвийн зарлагын дээд хэмжээг 765,704,359,5 мянган төгрөг байхаар төлөвсөн байна.
Мөн улсын төсвөөс 2005 оны төсвийн жилд дотоод эх үүсвэрээс хийх нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 52,027,600,0 мянган төгрөгөөр, үүнээс шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг 7,551,000,0 мянган төгрөгөөр, үүнээс 2005 онд санхүүжүүлэх объектийн төсөвт өртгийг 3,128,500,0 мянган төгрөгөөр, гадаад эх үүсвэрээр гүйцэтгэх автозамын байгууламжийн хөрөнгө оруулалтын хэмжээг 23,722,100,0 мянган төгрөг байхаар хуулийн төсөлд тусгаад байгаа ажээ.