УИХ-ын Байнгын хороод 2005 улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэж байна (2004.11.17)

A- A A+
УИХ-ын Байнгын хороод 2005 улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэж байна (2004.11.17)

УИХ-ын Байнгын хороод 2005 улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэж байна (2004.11.17)

УИХ-ын Байнгын хороод 2005 улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэж байна. Тухайлбал, өчигдөр болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын боллон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар төрийн дээд айлчлалд оролцох дипломатуудын зардалд 50 сая, хэлмэгдэгсдийг байр орон сууцаар хангахад 50 сая төгрөг, Гамшгаас хамгаалсан асуудал эрхэлсэн сайдын багцад 100 сая төгрөг нэмж суулгах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүд дэмжсэн байна.

Тэрчлэн УИХ-ын гишүүд жил бүр тойрогтоо зориулан 10 сая төгрөг авах болсон нь багагүй шүүмжлэлтэй тулгарч байсан ч уг мөнгийг үргэлжлүүлэн олгохоор төсөвт 760 сая төгрөг тусгуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас дэмжжээ.

Манай орноос гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, консулын газруудаас Оттава, Анкара дахь гэх мэт найман консулын газар түрээсийн байранд байрладаг. Эрхүү дэх консулын газрын жилийн түрээс сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдсэн. Түрээсээ тооцоод үзвэл байрныхаа өртгөөс илүү гарахаар болоод байгаа аж. Тиймээс тус консулын газарт байр худалдан авах 245 сая төгрөгийг төсөвт тусгахыг дэмжжээ.