Монгол Улсын 2005 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад маргаан үүслээ (2004.11.23)
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол Улсын 2005 оны төсвийн төслийг УИХ -аар хэлэлцэж байна. “Өдрийн сонин”-д мэдээлснээс /¹289/ үзэхэд т өс вийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын гишүүд судалж үзээд 24 ор чим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмж олох боломжтой гэсэн санал гаргажээ. Энэ эх үүсвэрийн 11.5 тэрбумыг нь Монгол банкинд төлөх зээлийн хүүг бууруулснаас , үлдсэнийг нь ирэх онд зэсийн үнийг арай ахиу буюу 2500 ам.доллараар тоо цвол "Эрдэнэт"-ээс авах татаас есөн тэрбум төгрө гөөр, гадаадын тус ламжийн орлогыг нэмэгдүү лбэл 1.5 тэрбум төгрө гөөр, НӨАТ-ын орлого ос хоёр тэрбум төг рөг өөр тус тус нэмэгдэж болох юм гэж үзжээ. Парламентын гишүүдийн саналыг судалж үзээд Сангийн сайд Н.Алтанхуяг юутай ч 16.6 тэрбум төгрөгийг нэмж олж болох юм гэсэн албан бичгийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд явуулсан байна.
Сонгуулийн тойрог руу хандсан хөрөнгө оруулалтад 30-40 тэрбум төгрөгийг зарцуулах саналыг парламент дахь МАХН-ын бүлгийн гишүүд гаргасныг “Эх орон –Ардчилал” эвслийн булгийн гишүүд дэмжээгүй байна. Эндээс үүдэн 2005 оны үндсэн чиглэл болон төсвийн төслийг хэлэлцэх явц нэлээд маргаантай, зарим талаар гацаа үүсэх төлөвтэй байна гэж өдөр тутмын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ асуудлаар "Эх орон- Ардчилал" эвслийн бүлэг хуралдаж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд хэрэв тийм их хөрөнгийн эх үүсвэр байгаа юм бол түүнийг цалин тэтгэврийг 30 хувь нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах, хүүхдийн итгэлийн мөнгийг 3000 бус 5000 төгрөг болгож нэмэгдүүлэх саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд оруулж хэлэлцүүлэх тухай дурдсан ажээ .
Энэ мэтчилэн УИХ дахь хоёр бүлгийн гишүүд маргалдаж байгаа боловч цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уял дуулан 7.5 хувиас доошгүй хувиар нэмнэ гэдэг дээр санал нэгдсэн байна.