2005 оны улсын төвлөрсөн төсвийг 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд санал нэгджээ (2004.11.24)

A- A A+
2005 оны улсын төвлөрсөн төсвийг 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд санал нэгджээ (2004.11.24)

2005 оны улсын төвлөрсөн төсвийг 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд санал нэгджээ (2004.11.24)

Ирэх оны төсвийг 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд санал нэгдлээ хэмээн “Өдрийн сонин” мэдээлсэн байна. Тэрчлэн өчигдөр буюу 2004 оны 11 дүгээр сарын 23-ндхуралдсанТөсвийнбайнгынхорооныхуралдаанаасхоёрбүлгийнэнэсаналыгтусхорооныгишүүд100 хувь дэмжсэн ажээ.

Тэрчлэн Төсвийн байнгын хорооны хурлаас Засгийн газраас оруулж ирсэн Онцгой албан татварын тухай, Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ.

2005 оны улсын төсвийг 21.7 тэрбум төгрөгийг нэмэгдүүлснээ хэрхэн хуваарилах гэж байгаа талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран тус сонины сурвалжлагчид ярихдаа "Уг 21,7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн долоог нь хөрөнгө оруулалтад, арвыг цалин тэтгэврийг нэмэхэд, таван тэрбумыг нь тэтгэврийн зөрүү арилгахад хуваарилах нь зүйтэй гэж МАХН-ын бүлэг үзсэн. Энэ бол манай намын байр суурь" гэж хэлсэн байна.

Харин энэ асуудлын талаархи "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн байр суурийн талаар гишүүн Ж.Наранцацралт ярихдаа, " Төсвийн орлогыг нэмэгдүүлэх дээр хоёр бүлэг санал нэгдсэн ч зарлага талдаа өөр, өөр байр суурьтай байсан. Эвслээс бүх мөнгийг хүүхдэд олгох итгэлийн мөнгөнд, МАХН-ын бүлэг эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтад зарцуулах байр суурийг илэрхийлсэн юм. Гэхдээ ярилцаж тохироод цалин тэтгэврийг нэмж, тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулах нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьд хүрлээ гэж хэлсэн байна.