УИХ-ын гишүүн С.Ламбаа: Хүүхэд, гэр бүлийг дэмжих бодлого явуулна гэсэн нь иттэлийн мөнгийг олгох бодлогын асуудлыг тусгасан

A- A A+

Эвслийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаагаас “Өдрийн сонин” /¹270, 2004-11-02/ бичил ярилцлага авчээ.

"Эх орон-Ардчилал" эвслийн Итгэлийн мөнгө-Ирээдүй сангийн хөтөлбөр буюу хүүхдэд олгогдох 10 мянган төгрөгийн амлалт мөрийн хөтөлбөрт хэрхэн тусч байгаа талаар асуухад С.Ламбаа мөрийн хөтөлбөрт хүүхэд, гэр бүлийг дэмжих бодлого явуулна хэмээн заасан нь иттэлийн мөнгийг олгох бодлогын асуудлыг тусгасан гэж үзэж байна гэж хариулжээ. Харин хэрхэн хэрэгжүүлэн олгох вэ гэдгээ Засгийн газар УИХ-д мэдээлэх ёстой. Ирэх жилийн Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, төсөв хэлэлцүүлэх үеэр илүү тодорхой ярьж, 2005, 2006 оны төсөвт хэрхэн тусгах талаар анхаарна гэж тэрбээр үзэж байгаа ажээ.