УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Итгэлийн мөнгө бол ард түмний хувь заяаны асуудал

A- A A+
УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Итгэлийн мөнгө бол ард түмний хувь заяаны асуудал

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Итгэлийн мөнгө бол ард түмний хувь заяаны асуудал [cmt| 675]

Ардчилсан намын зарим гишүүн өнгөрсөн бямба гаригт хуралдан "Эв нэгдэл-Итгэлийн10000 төгрөгийн төлөө" хөдөлгөөн байгуулжээ. Тус хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Б.Батбаатар тэргүүлэхээр болсон байна. Түүний “ММ” сонинд /¹216, 2004-11-02/ өгсөн ярилцлагаас үзэхэд, итгэлийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх үүднээс энэ хөдөлгөөнийг байгуулсан аж. Энэ бол Ардчилсан нам, ард түмний хувь заяаны асуудал учраас энэ хөдөлгөөнийг зохион байгуулахаас өөр аргагүй болсон. Хамгийн гол нь итгэлийн мөнгийг хүүхэд бүрт олгоход эдийн засгийн саад байхгүй, зөвхөн улстөрийн саад байгаа учраас энэхүү хөдөлгөөнийг байгуулсан гэж УИХ-ын гишүүн Б.Батбаатар мэдэгджээ.

 Уг хөдөлгөөнд одоогоор Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 60 орчим гишүүнээс гадна тус намын гишүүнээр олон жил болсон, хариуцлагатай алба ажилтай,тодорхой байр суурьтай олон хүн орсон бололтой.