Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийг парламентаас томилдог болмоор байна

A- A A+
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийг парламентаас томилдог болмоор байна

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийг парламентаас томилдог болмоор байна

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2004 оны 10 дугаар сарын 22-нд сэтгүүлчидтэй уулзахдаа энэ үгийг хэлсэн байна. Энэ бол түүний Ерөнхий сайд болсноосоо хойш сэтгүүлчидтэй нүүр тулан уулзсан анхны уулзалт байлаа. Энэ үеэр тэрбээр дээрх үгээ хэлсэн нь нэлээд маргаан өрнүүлэх төлөвтэй байгаа юм.

“ЗМ” сонинд /¹259. 2004-11-02/ тэмдэглэснээс үзэхэд Ц.Элбэгдорж хэлэхдээ “дараалсан сонгуульд /2004 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг хэлэв бололтой. Ред./ Монгол Улс сөхрөх шинжтэй. Одоо дахиад нэг сонгууль болбол манай эдийн засаг даахгүй. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Миний бодлоор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчөө парламентаас томилдог болмоор байна” гэж хэлжээ. Дараалсан хоёр сонгууль дөнгөж дуусч, арайхийн нэгдэн эвлэрч ажиллаж эхэлтэл дахиад нэг сонгууль болох нь сайнаар нөлөөлөхгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.

Тус сонины тэмдэглэснээр орон нутгийн сонгуулиас хойш гуравхан хоногийн дараа хэлсэн Ерөнхий сайдын энэ үг Үндсэн хуулийн бас нэг өөрчлөлтийн сургийг гаргаж, улстөрчдийг нэлээд хөдөлгөөнд оруулж байгаа бололтой.