УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Засгийн газар дунд насны хүмүүсийг ажлын байраар хангахад санаачилга гаргах хэрэгтэй

A- A A+
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:  Засгийн газар дунд насны хүмүүсийг ажлын байраар хангахад санаачилга гаргах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
Засгийн газар дунд насны хүмүүсийг ажлын байраар хангахад санаачилга гаргах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "35- 50 насны иргэдийг ажлын байраар хангах талаар Засгийн газраас тусгайлан анхаарч хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэсэн санал оруулсан нь УИХ-ын хуралдаанаас олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан байна. Энэ талаар «ММ» сонин /¹220/ тодруулга авчээ.

Энэ бол хэрэгжих боломжгүй асуудал биш. Статистикийн судалгаанаас харахад ажлын байр идэвхтэй хайж байгаа хүмүүсийн 200 гаруй мянга нь дунд насныхан байгаа юм. Тиймээс Засгийн газар цаг алдалгүй дунд насныхаа хүмүүсийг ажлын байраар хангах тал дээр санаачилгатай ажиллаж тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үзэж байгаа ажээ.

Энэ бол ажлын байр бий болгох тухай биш, ажил олгогчид дунд эргэм насныхныг ялгаварлан үзэж байгааг өөрчлөх тухай асуудал юм хэмээн ноён Р.Амаржаргал тайлбарласан байна. Тэднийг мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэн давтан бэлтгэлтийн асуудлыг зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулах боломж байгаа ч Засгийн газар энэ асуудлыг авч хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэнд тэрбээр нэлээд харамсч байгаа бололтой.