УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Энэ УИХ, Засгийн газар нь сөрөг хүчингүй байна

A- A A+
УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Энэ УИХ, Засгийн газар нь сөрөг хүчингүй байна

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Энэ УИХ, Засгийн газар нь сөрөг хүчингүй байна

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Монголын үндэсний телевизийн захирал Ч.Куландад хандан албан бичиг хүргүүлж, эфирийн цаг олгохыг хүссэн байна. Тэрбээр уг бичигтээ өгүүлэхдээ, УИХ-ын 2004 оны сонгуулиар манай улсын улстөрийн хоёр том хүчин тэнцүү суудал авч зөвшилцлийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулсан авч энэ УИХ нь сөрөг хүчингүй байна хэмээн мэдэгджээ. Энэ байдал нь хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалд тавих хяналт, шүүмжлэл, бодит мэдээллийг олон нийтэд ил болгох боломжийг хааж байна гэж Л.Гүндалай үзэж байгаа аж.

Эрх баригчдын зүгээс явуулж буй мэдээлэл нь гол төлөв өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан, нэг талын байр суурь давамгайлсан байдаг тул өөр байр суурь илэрхийлэх орон зайг ард түмний төлөөлөлд олгох нь ард түмний элч болох УИХ гишүүн миний болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үүрэг байдаг гэж УИХ-ын гишүүн Л.Гүндалай онцлоод сөрөг хүчний дуу хоолойд сар бүрийн 1, 11, 21-ний өдрүүдийн 19 цагаас хойш 30 минутын эфирийн цаг олгохын Үндэсний телевизийн удирдлагаас хүсчээ.