2005 онд цалин тэтгэвэр, цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэж Сангийн сайд Н.Алтанхуяг мэдэгджээ (2004.12.01)

A- A A+
2005 онд цалин тэтгэвэр, цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэж Сангийн сайд Н.Алтанхуяг мэдэгджээ (2004.12.01)

2005 онд цалин тэтгэвэр, цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэж Сангийн сайд Н.Алтанхуяг мэдэгджээ (2004.12.01)

2005 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулж Сангийн сайд Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийсэн байна. Тэрбээр 2005 оны төсвийн онцлогийн талаар өгүүлэхдээ, "төсвийн орлогыг УИХ-аас үүрэг өгсний дагуу 9,5 тэрбумаар нэмэгдүүлж, Монголбанкинд өгөх зээлийн хүүг бууруулснаар 21,7 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэнэ. Үүний 17,7 тэрбумыг инфляцийн түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахад зориулна. Хөрөнгө оруулалтад дөрвөн тэрбумыг зарцуулна. Төсвийн алдагдал 67 орчим тэрбумаар батлагдсан нь ДНБ-тэй харьцуулахад 3.5 хувьд хүрч олон улсын байгууллагын тавьсан шаардлагыг хангасан. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн хуүхэд бүрт сар тутам 3000 төгрөг олгохоор болж, хөрөнгө оруулалт ч урьд оныхоос нэмэгдэж, нийгмийн асуудлын заримаас шийдсэн" гэж үзэж байна.

Цалин, тэтгэврийг хэзээ нэмэхийг Засгийн газраас шийдэх бөгөөд урьдчилсан тооцоогоор ирэх оны долдугаар сарын 1-нээс олгох бөгөөд инфляцийн түвшинтэй уялдуулж 7,5 хувиар нэмнэ хэмээн Сангийн сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн байна. Түүний мэдэгдснээр төсвийг тогтоохдоо ирэх онд цахилгаан, дулааны үнийн нэмэгдэж, валютын ханшийн болон шатахууны үнийн өсөх тооцсон аж.