УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хүүхдийн мөнгөнд шилжүүлье
УИХ-аар 2005 оны улсын төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-үүл “Өдрийн сонины” сурвалжлагчид ярилцлага өгчээ. Тэрбээр үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хүүхдэд олгох итгэлийн мөнгөнд шилжүүлэх санал гаргасан тухайгаа тайлбарлахдаа “ирэх онд 55 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөвт тусгасан. Гэтэл үүний 20 гаруй тэрбум нь 20-30 жилийн дараа оруулсан хөрөнгөө нөхөх тооцоо, үндэслэлтэй. Ийм л хөрөнгө оруулалтыг өнөөдөр батлаад сууж байна. Энэ үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хүүхдийн мөнгөнд шилжүүлье гэсэн. Дээрээс нь нам, эвслийн тохиролцоогоор 23 орчим тэрбум төгрөгийн төсвийн шинэ эх үүсвэр орж ирсэн. Өмнө нь эмзэг давхаргын гурван хүүхэдтэй өрхийн хүүхдүүдэд итгэлийн мөнгө олгохоор 27 орчим тэрбум төгрөг тусгагдсан. Эдгээрийг нэгтгээд үзэхээр 60 орчим тэрбум төгрөг болно, үүнийг л тэр 600 мянган хүүхдэд олгоё гэсэн санал тавьсан” гэжээ. /“Өдрийн сонин”, ¹296, 2004-12-03/
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл үзэхдээ, “ итгэлийн мөнгө олгох боломж бол байгаа” гагцхүү УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай, нэгэнт тавьсан эрхэм зорилгоо тууштай хамгаалж чадаагүйгээс улстөрд ялагдаж байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр итгэлийн мөнгө олгож чадаагүйн хариуцлагыг Ерөнхий сайд, Засгийн газар биш, “Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг хүлээх ёстой хэмээн үзэж байгаа ажээ. Энэ тухайгаа удахгүй болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд дээр нэлээд хатуу ярина гэж хэлсэн байна.