2004 оны Засгийн газрын нөөц хөрөнгийн ашиглалтын тухай (2004.12.24)

A- A A+
2004 оны Засгийн газрын нөөц хөрөнгийн ашиглалтын тухай (2004.12.24)

2004 оны Засгийн газрын нөөц хөрөнгийн ашиглалтын тухай (2004.12.24)

2004 оны Засгийн газрын нөөц хөрөнгийн ашиглалтын тухай зарим баримтыг “Монголын мэдээ” сонин 2004 оны 12 дугаар сарын 22-ны 250 дугаартаа мэдээлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд улсын нөөцөөс 4.0 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд нөөц хөрөнгийг байгалийн гэнэтийн гамшиг осол болон төсөвт суулгаагүй яаралтай зарим асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах ёстой гэж холбогдох дүрэмд нь заасан байдаг. Тус сонинд мэдээлснээр 2004 онд Засгийн газрын нөөц хөрөнгийг нэлээд үрэлгэн зарцуулсан байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нөөц хөрөнгөд ердөө 50 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө үлдээд байгаа ажээ.

2004 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх гүйцэтгэлээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс мөнгө гаргаж нийт 53 асуудлыг шийдвэрлэжээ. Энэ хугацаанд Засгийн газрын нөөц хөрөнгө болох 4.0 тэрбум төгрөгөөс 3.950 сая төгрөгийг зарцуулсан байна. Дээрх хөрөнгийг захиран зарцуулах ёстой байгалийн гамшиг болон хүмүүнлэгийн тусламжид ердөө 150 гаруй сая төгрөг зарцуулсан бол үлдсэн 3.5 тэрбум төгрөгийг гишүүд, сайд нарын гадаад айлчлал, эмчилгээний зардал зэрэг аахар шаахар зүйлд зарцуулсан байна. Тэр ч байтугай өнгөрсөн сонгуулийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нийтэд сурталчлах зорилгоор ном хэвлүүлэхэд 27.5 сая төгрөг гаргасан байх аж. Түүнчлэн орон нутгийн сонгуульд МАХН-ыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нарыг нөөцийн сангаас мөнгө гарган орон сууц авч шагнажээ. Орон сууц худалдан авахад тухайн үеийн Ерөнхий сайд 2004 оны долдугаар сарын 29-ний өдөр захирамж гаргаж мөнгө олгосон байна.

Засгийн газрын нөөц хөрөнгийг зарцуулсан байдал

2004 оны 11.15-ны байдлаар    
Гүйлгээний утга Шийдвэрийн нэр, огноо, дугаар Төсөв Гүйцэтгэл
Төрийн өмчийн хуулийн этгээдэд ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдсан зарим иргэдэд олгох нэг удаагийн нөхөн төлбөрт шаардагдах хөрөнгө Засгийн газрын тогтоол, 2004.05.12. Дугаар 116 26 000 000 21 594 000
Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийн замын зардалд Засгийн газрын тогтоол, 2004.05.26. Дугаар122 26139 600 26139 600
АНУ-ын Техас мужийн их сургуулийн Азийн төвд явагдах шүүгчийн давтан сургалтад оролцох 8 шүүгчийн очих, ирэх замын зардалд Засгийн газрын тогтоол, Дугаар 130 10 275 480 10 275 480
УИХ-ын гишүүн Д.Алтайн ОХУ-д эмчлүүлсэн эмчилгээний зардалд 50339 рубль, УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн БНХАУ-д эмчлүүлсний эмчилгээний зардалд 36090 юаньтай тэнцэх хөрөнгө Засгийн газрын тогтоол, 2004.05.26. Дугаар 132 7 061 126 7 061 126
Дэд бүтцийн сайд Б.Жигжидийн гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардалд Ерөнхий сайдын эахирамж, 2004.06.18. Дугаар 70 11.700.000 11.700.000
Клиникийн 2-р эмнэлгийн эмч нарын шийдвэрийн дагуу ТЗҮААГ-ын дэд дарга Л.Ганбаатарын эмчилгээний зардалд Засгийн газрын тогтоол, 2004.07.07. Дугаар 148 2 137 384 2137384
Төр, захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргасан Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нарт орон сууц олгох Ерөнхий сайдын захирамж, 2004.07.29 132.000.000 132.000.000
Улсын нөөцийн газрын дарга Ж.Бямбаноровын эмчилгээний зардалд Засгийн газрын тогтоол,
2004.08.05. Дугаар 171
5 000 000 5000 000
Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны эмчилгээний зардалд Засгийн газрын тогтоол, 2004.08.05. дугаар172 11820 000 11820 000
УИХ-ын гишүүн С.Төмөрийн эмчилгээний зардалд Засгийн газрын тогтоол, 2004.03.17. Дугаар 63 10 000 000 10 000 000
УИХ-ын дарга С.Төмер-Очирын эмчилгээний зардалд Засгийн газрын тогтоол, 2004.04.09. Дугаар 79 43.468.870.56 43.468870.56
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нийтэд сурталчлах зорилгоор ном хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгө Засгийн газрын тогтоол, 2004.05.05. Дугаар 103 27 500 000 27 500 000
Орон нутгийн театр, чуулгын хөгжим, дуу чимээний техник хэрэгсэл болон кино проектроор хангахад Засгийн газрын тогтоол 2004.08.05. Дугаар 174 479 300 000 479 300 000
Засгийн газрын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сум,баг хорооны Засаг дарга нарын албан хэрэгцээнд II улиралд тараагдсан "Үнэн" сонины үнэ СЭЗ-ийн сайдын тушаал, 2004.07.16. ¹162 . 12 896 000 12 896 000
Засгийн газрын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сум,баг хорооны Засаг дарга нарын албан хэрэгцээнд II улиралд тараагдсан "Зууны мэдээ" сонины үнэ СЭЗ-ийн сайдын тушаал, 2004.07.16. ¹162 13 903 500 13 903500