Tелевизийн хэлэлцүүлэгт нэвтрүүлгийн Продюсер, Хөтлөгч, Редактор, Туслах редактор шалгаруулж авна
Бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтэд хяналт тавихад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд тус дөхөм болох зорилгоор Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан) Нээлттэй Нийгэм Форум хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нээлттэй Нийгэм Форумын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чухал хэсэг нь улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх телевизийн хэлэлцүүлэгт нэвтрүүлэг байх юм.
Телевизийн хэлэлцүүлэгт нэвтрүүлгийн продюсер, хөтлөгч, редактор, туслах редактор нь хоёр долоо хоног тутамд явуулах шууд нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн явуулах үүрэг хүлээнэ.
1. Нэвтрүүлгийн продюсер
Продюсер нь телевизийн нэвтрүүлгийн бодлого, бэлтгэн гаргах үе шатыг бүхэлд нь хариуцна. Нэвтрүүлгийн продюсер дараах шаардлага хангасан байна. Үүнд:
- Хүмүүнлэг, нийгмийн ухааны болон сэтгүүл зүйн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, Телевизийн ажлын туршлагатай бол илүү сайн,
- Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэлтэй, асуудалд олон талааас нь бодитой ханддаг,
- Телезизийн нэвтрүүлгийн багийг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах чадвартай,
- Компьютерийн хэрэглээний програмууд, электрон шуудан болон Интернет ашиглах чадвартай.
2. Нэвтрүүлгийн хөтлөгч
Хөтлөгч нь нэвтрүүлэгт оролцогчид болон уригдан ирсэн мэргэжилтнүүд хоорондын яриа хэлэлцүүлгийг хөтлөнө. Хөтлөгчид дараах шаардлага тавигдана. Үүнд:
- Хүмүүнлэг, нийгмийн ухаан, сэтгүүл зүй болон бусад чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан,
- Улс орны дотоодод болон дэлхий нийтэд болж буй үйл явдлын талаар өргөн ойлголт, мэдлэгтэй, асуудалд олон талаас нь бодитой ханддаг, уян хатан, түргэн сэтгэлгээтэй,
- Олны ө
мнө чөлөөтэй сэтгэж, асуудлыг оновчтой хурц томъолж, бусдыг яриулах, мэтгэлцээн өрнүүлэх, тэднийг хэлэлцэж буй асуудалд төвлөрүүлэх чадвартай- Хэл ярианы ө
ндөр соёлтой,- Компьютерийн хэрэглээний програмууд, электрон шуудан болон Интернет ашиглах чадвартай.
3. Нэвтрүүлгийн редактор
Редактор нь нэвтрүүлгийн сэдвийг тодорхойлох, агуулгыг боловсруулах, нэвтрүүлгийн сэдвийн хүрээнд хийх шаардлагатай судалгааг тодорхойлох, хөтлөгчтэй хамтран нэвтрүүлгийн сценарийг бичиж засварлах чиг үүрэгтэй ажиллана. Редактор нь дор дурдсан шаардлага хангасан байна. Үүнд:
- Хүмүүнлэг, нийгмийн ухааны болон сэтгүүл зүйн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх,
- Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэлтэй, асуудалд олон талаас нь бодитой ханддаг, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай,
- Монгол хэлний бичгийн болон ярианы ө
ндөр ур чадвартай, улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг сайн мэддэг төдийгүй дэлхий нийтэд болж байгаа үйл явдлын талаар мэдлэг мэдээлэлтэй байх,- Англи хэлний мэдлэгтэй байх,
- Компьютерийн хэрэглээний програмууд, электрон шуудан болон Интернет ашиглах чадвартай.
4. Нэвтрүүлгийн туслах редактор
Телевизийн нэвтрүүлгийн туслах редактор нь нэвтрүүлгийн сэдвийн дагуу өргөн хүрээг хамарсан нарийвчилсан судалгаа хийх, сценари боловсруулахад оролцох, нэвтрүүлэгт оролцох зочид, шинжээчдийг сонгох, тэднийг зохион байгуулах үүрэг хүлээнэ. Туслах редактор нь дор дурдсан шаардлага хангасан байна. Үүнд:
- Нийгмийн ухаан түүний дотор түүх, социолгои, хууль эрх зүй болон сэтгүүл зүйн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай,
- Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэлтэй, асуудалд олон талаас нь бодитой ханддаг, Монголын болон дэлхийн хэмжээний асуудлаар мэдээлэлтэй, мэдлэгтэй байх,
- Тодорхой сэдвээр мэргэжлийн өндөр түвшинд судалгаа хийж, мэдээлэл хайж олох чадвартай,
- Монгол хэлийг төгс эзэмшсэн байхын хамт Англи хэлний мэдлэгтэй байх,
- Хэрэглээний програмууд, электрон шуудан болон Интернет ашиглах чадвартай.
Дээрх ажилтнуудад сонирхол татахуйц цалин урамшуулал олгоно.
Ажилтан тус бүрийн ажил үүргийн нарийвчилсан хуваарийг электрон шуудангаар буюу МННХ-ийн хүлээн авахаас авч үзэж болно.
Сонирхсон хүмүүс өргөдлийн хамт товч намтар, хоёроос доошгүй хүний гаргасан тодорхойлолт буюу тэдэнтэй холбоо барих утасны дугаарын хамт 2003 оны 9-р сарын 1-ний 18:00 цагийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг:
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/
XacБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс-210646
Э-шуудан: [email protected]
Хандах агуулга: Нээлттэй Нийгэм Форум телевизийн хөтөлбөр