Нээлттэй тендер

A- A A+
Нээлттэй тендер

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумаас «Газрын шинэчлэлийн тухай иргэдэд зориулсан гарын авлага» бичих баг/байгууллагыг сонгох зорилгоор нээлттэй тендер зарлаж байна. Уг гарын авлага нь газрын харилцаанд оролцохтой холбоотой, тухайлбал газар хувьчлал, өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой үйл ажиллагааны журам, эрх зүйн баримтуудын тухай иж бүрэн, ашиг тустай мэдээллийг хялбар бөгөөд сонирхолтой хэлбэрээр иргэдэд хүргэх зорилготой.

 Санал гаргагчид багаар ажиллахыг илүүтэй дэмжих болно. Гарын авлага бэлтгэхдээ Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, түүнчлэн холбогдох бусад хууль тогтоомж, засгийн газрын тогтоол, шийдвэр, дүрэм журам зэрэг баримт материалуудыг ашиглана. Санал гаргагчид гарын авлага бичих арга зүйгээ өөрсдөө чөлөөтэй сонгох хэдий ч уншиж ойлгоход хялбар, дөхөм байх шинэлэг арга хэрэгсэл, мөн бичлэгийн үр дүнг сайжруулахуйц тодорхой жишээ кейс, хүснэгт, гол мэдээллийн жагсаалт зэргийг өргөн хэрэглэхийг илүүтэй дэмжих болно.

 Хангалттай туршлага, чадвартай судалгааны байгууллага, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага, зөвлөгөө өгөх компани, баг болон ажиллах хүмүүс өргөдөл гаргах боломжтой.

 Тендерт оролцохыг хүсэгчид дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 Оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал (нэг нүүрээс илүүгүй)

Гарын авлагад орох агуулгын товчоон (санал болгож буй) (хоёр нүүрээс илүүгүй)

Бичлэг, судалгааны арга зүй (хоёр нүүрээс илүүгүй)

Арга зүйтэй уялдуулан бичсэн гарын авлагын хэмжээний тухай санал (тал нүүр)

Бичлэгийн календарчилсан төлөвлөгөө

Бичих багийн гишүүд, гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүрэг, тэдний газрын асуудлын талаарх мэдлэг, эсвэл бичих чадварыг тодорхойлсон товч намтар (CV)

Боломжтой бол бичлэгийн жишээ  (өмнө хийсэн судалгааны ажил, нийтлэлийн хэсэг байж болно)

 Саналыг дараахь үзүүлэлтүүдээр шалгаруулах болно:

 Аль нэг талыг баримтлаагүй бөгөөд бодит байх

Уншиж ойлгоход хялбар, үнэн зөв мэдээлэлтэй байх

Иж бүрэн, төгс байх

Асуудалд шууд хамаатай иргэдийн гол бүлэглэлүүдэд илүү анхаарсан байх

Бичих баг нь газрын асуудал, судалгааны чиглэлээр бичих туршлага бүхий холимог бүлэг байх

 Бичвэрийн эхний төслийг дөрвөн долоо хоногийн хугацаанд гаргаж санал шүүмж авсны дараа хоёр долоо хоногийн дотор эцэслэн дуусгах

 Сонирхсон талуудад зориулан Нээлттэй Нийгэм Форумаас МННХ-ийн байранд (доорх хаягаар) 2003 оны 7-р сарын 4-ний өдөр 15 цагаас мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.

 Өргөдөл, саналаа ирүүлэх сүүлчийн хугацаа 2003 оны 7-р сарын 21-ний өдрийн 18 цаг.

 Утсаар мэдээлэл өгөхгүйг анхаарна уу.

 Хаяг:

Нээлттэй Нийгэм Форум

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)

ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646

И-мэйл: [email protected]

Хандах агуулга: Газрын тухай гарын авлага