Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь 1997онд байгуулагдсан, дэргэдээ Улсын геологийн фондыг нэгтгэж, геологи болон уул уурхайн суурь судалгаа, хайгуул, олборлолтын ажлыг бүртгэж, мэдээлэл боловсруулдаг, эдгээр ажлыг төсвийн хөрөнгөөр аж ахуйн нэгж, компаниудаар гэрээгээр болон лиценз олгон гүйцэтгүүлдэг байгууллага юм. Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ)-аас Ашиг малтмалын Хэрэг эрхлэх газар (АМХЭГ)-т шалгалт хийсэн талаар “Өдрийн сонин”-д /2004-12-06, ¹299/ нийтэлсэн байна. Манай улсын дээрх чиглэлийн үйл ажиллагаа сүүлийн 2-З жилд ямар байдалтай байгааг уг шалгалтаар дүгнэжээ.
1.Гэрээт ажил, лиценз олголт, мэдээлэл боловсруулах, хайгуулын шинжилгээ:АМХЭГ-ын Уул уурхайн албанаас 1998-2004 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд 94 орд обьектод хайгуулын зардал нөхөн төлөх гэрээ байгуулснаас эдгээрийн зардал 9,4 сая ам.доллароос 4 сая ам.доллар нь улсын төсөвт оржээ. АМХЭГ нь 2001 оноос 75 сая төгрөгнөөс бага төсөвт өртөгт геологийн судалгааны ажил гүйцэтгэгчийг тендерээр сонгох ажлыг эхэлж өнгөрсөн онд Шарын голын нүүрсний эрлийн ажлыг "Олгой булаг", Хануй Яруугийн замын материалын эрлийн ажлыг "Ашмат", 2004 онд Ховд аймгийн Алтай сумын усны эрэл хайгуулын ажлыг "Шандны булаг", Архангай аймгийн нуүрсний эрлийн ажлыг "Эрдгео", Увс аймгийн нүүрсний эрлийн ажлыг "Мон-геофизик", Улаанбаатар хотын геоэкологийн судалгааг "Газар эко" ХХК-иудаар хийлгэхээр сонгон шалгаруулжээ. АМХЭГ-ын Кадастрын алба энэ онд 50 сая га талбайг хамарсан 4 мянга шахам хайгуулын, 140 мянган га уурхайн талбайг хамарсан мянга шахам ашиглалтын, нийтдээ 5 мянга шахам лиценз олгосон байна.
Европын холбооны улсын "СПОТ" хиймэл дагуулын мэдээллийг Монголд нэвтрүүлэх төслийн хурээнд дээрх хиймэл дагуулын 80 гаруй сценииг тоон хэлбэрээр болон сансрын зураг боловсруулах иж бүрэн компьютерийн төвийг манай талд нийлүүлснээр сансрын зургийн тоон мэдээлэл ойролцоогоор 30 мянган км орчим талбайг хамрах болов. Англи Улстай хамтран Ландсат төрлийн сансрын зургийг ашиглан Алтайн цаадахь говь, Хөвсгөлийн район, Баруун Монгол зэрэг газруудын зургийг авчээ. Мөн Монгол, Японы хамтарсан Баруун-Эрдэнэтийн талбайн геологийн болон Орхон, Сэлэнгийн хүдрийн дүүрэгт зэс молибдений хэтийн төлвийг судалсны дүнд Могойн гол болон Зөөхийн голын районд их хэмжээний хүдэржилт байх газруудад өрөмдлөгө болон хайгуул үргэлжилж байна. Мөн Чех улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Алтайн цаадах говийн болон Замтын нурууны геологи, геохимийн зураглалын төслийг хэрэгжүүлжээ.
Энэ бүхний үр дүнд АМХЭГ "Монгол орны геомэдээлийн сан" бүрдүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд сансрын зураглал хийгдэж энд Канад, Франц, Япон, ОХУ-ын орчин үеийн геофизикийн судалгааны багаж төхөөрөмжүүдийг ашиглан судалгаа явуулж байна. Таван толгойн коксжих, Тавтын алтны, Цагаан суваргын болон Асгатын мөнгөний үндсэн ордуудыг ашиглах талын гэрээ хэлцлүүд хийгдэж, Тавтын алтны ордод Малайзын хөрөнгө оруулалт орж эхэлж байна. Цагаан суваргын зэсийн ордын хайгуулын лицензийг "Монголын алт" ХХК эзэмшдэг бөгөөд тус ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад шаардагдах 220 квт-ын цахилгаан шугамыг эрчим хүчний мастер төлөвлөгөөнд тусгаж ордын исэлдсэн бүсийн хүдрийг эхний ээлжинд гидрометаллургийн технологоор боловсруулах хувилбараар төсөл боловсруулж хагас үйлдвэрлэлийн туршилтыг "Майнинг Солюшн" компанитай хамтран гүйцэтгэж жилд 5 мянган тонн катодын зэс гаргах үйлдвэрлэлийн үндэслэлийг боловсруулж байна.
Мөн Оюу толгойн ордын хайгуулын ажлыг эрчимжүүлж ордын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоож 30 мянган тонн катодын зэсийн үйлдвэрийг 2004-2008 онд барьж байгуулах асуудал ус, эрчим хүч шийдэгдсэн тохиолдолд хэрэгжих боломжтой болоод байна. Алт олборлолтыг 1,5 дахин нэмэгдүүлэх хүрээнд Бороогийн алтны үндсэн ордыг ашиглалтад оруулж 5,3 тонн алт олборлож цаашид энэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Бороогийн алтны үйлдвэртэй тогтвортой байдлын гэрээ байгуулж, "Айвенхоу майнз"-тай гэрээний нөхцөл тохирч байна.
Мардайн ураны ордод жилд 100-200 тонн ураны исэл үйлдвэрлэх үйлдвэр барьж 2006 оноос ажиллуулах асуудал биелэгдэх боломжгүй болжээ. Мөн Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн зүйл үгүй байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ордуудын хайгуулын зардлыг шинэчлэн тоггоож, төсөвт буцаан нөхөн төлүүлэх байдал АМХЭГ-т шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон хэдэн орд байгаа, тэдгээрийн лицензийг ямар байгууллага, иргэн эзэмшиж байгааг тогтоогоогүй байна. Мөн геологи хайгуулын ямар үе шатны ажлуудын зардлыг төсөвт нөхөн төл үүлэх талаар албан ёсны шалгуургүй, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдэж нөхөн төлөх гэрээ байгуулбал зохих хэдэн байгууллагаас хэд нь гэрээ хийгээд байгаа, хэдэн ордын хэдэн төгрөгийн зардал улсын төсөвт орох вэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр байсаар байгаад хуулийн үйлчлэх хугацаа дуусах жишээтэй байна.
АМХЭГ нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдсэн талбайнууд дээр лиценз авахыг хүссэн өргөдлүүдийг шийдвэрлэн лиценз олгохдоо хууль зөрчихөөс гадна 2-3 нэмэлт өргөдөл гаргуулан байж "Могол интернейшнл", "ЛЧ", "Их Монгол барилга" зэрэг ХХК болон иргэн Наранчимэг, Х.Бат-Эрдэнэ, Б.Баянмөнх нарт лицензүүдийг давхардуулан олгосон байна. Мөн "Хил орчмын нутаг дэвсгэрт оршин байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь Улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна" гэсэн заалтыг зөрчин дээрх зөвшөөрлийг аваагүй иргэн Б.Эрдэнэтулгад лиценз олгож хууль зөрчжээ.
Өнгөрсөн хугацаанд АМХЭГ нь Санхүүгийн улсын хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтын 65,2 сая, ҮТЕГ-аас хийсэн шалгалтын 1,5 сая төгрөгийн актыг тус бүр бүрэн барагдуулсан байна. Тус газар нийт орлогын төлөвлөгөөгөө 2002 онд 334 сая төгрөгөөр, 2003 онд 131 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн боловч өнгөрсөн онд авсан 390 сая төгрөгийн төсвөө 105 сая төгрөгөөр хэтрүүлжээ. Үүн дотор 22 сая төгрөгөөр хэтэрсэн гадаад томилолтын зардал тэргүүлж байна. АМХЭГ гадаад томилолтыг СЭЗЯ-ны тогтоосон хэмжээнээс ихээр олгодог, гадны байгууллага, хувь хүний томилолтын зардлыг даадгаас ийнхүү хэтэрсэн байна. АМХЭГ нь Үйлдэр, худалдааны сайдын зөвлөх Т.Доржбалын Голланд, Порту-гал улсад ажилласан зардлын 5 сая төгрөг, мөн яамны газрын дарга Ц.Энхболдын Украин, Швейцарид явсан 2.5 мянган ам.доллар, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ёндонгийн Зүүн өмнөд Азийн орнуудад ажилласан томилолтын зардап 2,2 мянган ам.доллар, УИХ-ын гишуун Д.Дэмбэрэлийн Канадад яв-сан зардлын 1000 ам.доллар, Үйлдвэр , худалдааны дэд сайд О.Эрдэнээгийн Японд явсан зардал 800 мянга шахам төгрөг, нэг мянга гаруй ам.доллар, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригийн БНСУ-д ажилласан томилолтын 1650 ам.доллар, 1,6 сая төгрөгийг тус бүр даасан байх жишээтэй.