УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газар

A- A A+
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газар

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газар "Айвенхоу Майнз"-тай гэрээ хийсэн бол үзье гэдэг хүсэлт тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газарт хандан "Айвенхоу Майнз" компанитай хийсэн гэрээ байгаа бол танилцах хүсэлт гаргасантай нь холбогдуулан «Өдрийн сонин» 2004 оны 12 дугаар сарын 7-нд тодруулга хийсэн байна.

-Таны Засгийн газарт тавьсан хүсэлтийн талаар тодруулах гэсэн юм?-Манайулсын хувьд ашигтмалтмалын салбар машчухал бөгөөд анхааралтай хандах ёстой асуудлын нэг. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэхэд л улсын төсвийн өчнөөн хувийг бүрдүүлсээр ирсэн. Харин бид энэ үйлдвэрээ оросуудтай хамтардаг. Ер нь товчоор хэлбэл ийм төрлийн гэрээ хэлэлцээр дээр бид маш анхааралтай хандах ёстой. Сүүлийн жилүүдэд Оюу толгойн зэс, алтны уурхайн талаар нэлээд ярих боллоо. Монголчууд өөрсдийн нутаг дэвсгэр дэх томоохон орд нөөцийг дангаараа ашигладаг туршлага байдаг учраас байр байдлыг нь мэдье гэж бодсон юм. Тиймээс Канадын "Айвенхоу Майнз" компанийн Засгийн газартай хийсэн гэрээ хэлэлцээр байдаг бол үзье, гэрээний нөхцөл, байдал нь ямар байгааг сонирхох гэж хүсэлтийг тавьсан.

-Таны хүсэлт тань Засгийн газрын "Айвенхоу Майнз " компаниас авсан зээлтэй холбоогүй гэсэн үг үү?-Үгүй ээ. Тэр асуудалтай холбоогүй. Тэр асуудлын хувьд Засгийн газраас бонд гаргасныг нь "Айвенхоу Майнз" худалдан авсан юм билээ. Миний хүсэлт тавьсан шалтгаан дээрх хэлсэн асуудал байсан.

-Таны хүсэлтэд хэдийд хариу өгнө гэсэн бэ. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн үү?-Эхний байдлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэргэжилтэн нь ирж уулзсан. Тэгээд аман хэлбэрээр зарим нэг хариуг өгөөд байгаа. Зарим шаардлагатай мэдээлэл баримтыг Үйлдвэр, Худалдааны яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авчруулж өгнө гэсэн.

-Тэгээд тийм гэрээ байдаг юмуу? -Засгийн газар "Айвенхоу Майнз"-ын хооронд ямар нэгэн гэрээ байдаггүй юм билээ. "Айванхоу Майнз"-ын хувьд хуулийн дагуу лицензээ аваад одоо хайгуулын лицензээр ажиллаж байгаа гэсэн. Энэ салбарт ер нь хайгуул, ашиглалтын лицензээр бүх зүйл зохицуулагддаг. Мөн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь хоёр сая ам. доллароос давсан тохиолдолд татвар, санхүүгийн орчны эрсдэлтэй уялдсан тогтвортой үйл ажиллагааны хэлэлцээр хуулийн дагуу хийгдэх ёстой. Энэ нь одоохондоо судалгааны шатандаа байгаа бололтой. Уурхайг харилцан ашигтай байхаар гэрээг хийж, үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Хэрэв энэ уурхайг ашиглаад эхэлбэл бусад олон уурхайг ч ашиглах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн говийн бүс маань үйлдвэрлэл, эдийн засгийн бүс болон хөгжих ч магадлал өндөр болно. Мэдээж, ашигт малтмалыг аль болохоор боловсруулж, байгаль орчноо бодсон дэд бүтэц зам, эрчим хүчний гээд шийдэх олон асуудал байна.

Лицензийн тухай хууль гарснаар энэ салбарт дотоод, гадаадын олон компани хөрөнгө оруулалт хийж, уг салбар ч тогтвортой өсөх нь тодорхой болжээ. Хэрэв төрийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон бол орд газрын ашиглалтын лицензийг авсан компаниудаас өмнө нь гарсан зардлыг буцаан төлүүлэх нь зүйд нийцэх байх. Харин энэ тал дээр хангалтгүй байгаа шүү дээ. Бас сүүлийн үед лиценз авчихаад дотоод, гадаадын зах зээл дээр зарах явдал их байна. Ядаж л худалдсан мөнгөнөөс нь татвар авах зэрэгт анхаарах хэрэгтэй юм.