Эвслийг татан буулгасан шийдвэрийг УИХ-ын даргад гардууллаа (2004.12.29)
УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр, УИХ-ын дарга Н.Энхбаяртай УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат уулзаж, “Эх орон-Ардчилал” эвслийн удирдах дээд байгууллагын 2004 оны 12 дугаар сарын 26-ны хурлын шийдвэрийг гардуулжээ.
Уг шийдвэрт “Эх орон-Ардчилал” эвслийг татан буулгасан, үүнтэй холбогдуулан Эвслийн гэрээ, түүний хавсралтуудыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож цуцлахын хамт Эвслийн дүрмийг хүчингүй болсонд тооцсон байна гэж тус хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.