Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ дахь эвслээ татан буулгасан явдал шинэ оны босгон дээр тохиолоо. (2005.01.03)

A- A A+
Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ дахь эвслээ татан буулгасан явдал шинэ оны босгон дээр тохиолоо. (2005.01.03)

Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ дахь эвслээ татан буулгасан явдал шинэ оны босгон дээр тохиолоо. (2005.01.03)

Шинэ оны босгон дээр Монголын парламентын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Эх орон –Ардчилал” эвсэл задарсан тухай тус эвслийн удирдах дээд байгууллагын шийдвэрийг Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат дуулгав. УИХ-ын тухай хуулийн 21-ийн наймд заасны дагуу намууд эвслээ тараасан тухай шийдвэрээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэх ёстой гэж заасан байдаг тул хэдийгээр эвслийн бүлгийн гишүүд эвсэл задарсан, задраагүй хэмээн удтал маргалдсан боловч нэгэнт мэдээлэгдсэн болохоор эвслийг татан буулгасанд тооцож байгаа ажээ. Энэ бол Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ дахь эвслээ татан буулгасан тохиолдол боллоо.

УИХ-ын дарга Н.Энхбаярын хэлснээр энэ мэдээлэл нь өөрөө “Эх орон-Ардчилал” эвслийг татан буулгасан талаарх УИХ-ын шийдвэр болж байгаа аж. Харин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс хууль журмын дагуу хянуулж шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж УИХ-ын дарга Н.Энхбаяр бас мэдэгдсэн байна.

Ийнхүү “Эх орон-Ардчилал” эвсэл задарснаар Монголын парламент бие дааж сонгогдсон гурван гишүүн дээрээ 34 бие даагчийг нэмж нийт 37 бие даасан гишүүдтэй болж байна. Тэрчлэн УИХ нэг дэд даргатай болж, эвслээс томилогдсон дэд дарга С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх бололтой. Гэхдээ одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд эвсэл тарсан тухай шийдвэрийг хянуулахаар шүүхэд хэн ч хандаагүй байна.