СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн Эвслийн гэрээний хавсралтыг хуурамч гэж үзэхгүй байна (2005.01.05)
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн “Эвслийн гэрээ, түүний хавсралтыг хуурамч гэж зарим УИХ-ын гишүүн мэдэгдсэн талаар хэлэхдээ, “сонгуулийн хуулийн дагуу эвсэл болсон намууд гэрээ байгуулдаг. Эвслийн гэрээнд тусгавал зохих зүйлийг сонгуулийн хууль тогтоомжид тодорхой заасан байдаг юм. Эвслийн гэрээг 2003 оны дундуур байгуулсан. Иймээс гэрээнд хоёр удаа нэмэлт хавсралт оруулсан. Энэ нэмэлт хавсралтыг хуурамч бичиг баримт гэж үзэхгүй байна. Ийм зүйл байж болохгүй. Хавсралтуудад чухал заалтууд оруулсан байгаа. Хавсралтууд хоёр намын даргын гарын үсэгтэй, нам тус бүрийн тэмдгээр баталгаажсан. Иймээс хуулийн хүчин тегөлдөр бичиг баримт гэж үзэх үндэстэй. Нэг хавсралтад намууд хөрөнгө, мөнгөө хэрхэн гаргах, маргаанаа яаж шийдэх, мөн татан буугдах тухай журмууд орсон. Харин нөгөөд нь дүрмээр батал гаажсан зүйлийг багтаасан“ гэж Зууны мэдээ сонинд /¹3/ өгсөн ярилцлагдаа мэдэгдсэн байна.
Тэрчлэн өнөөдөр УИХ 37 бие даагчтай мэт ярьж байна. Энэ нь тийм биш. Энэ хүмүүсийн цаана, АН, ИЗ-БНН, Эх орон-МАШСН бий. Эдгээр нам тус бүрээс хүмүүс эвсэлд нэр дэвшсэн. Хэрэв эвсэл задарвал цаашид яах вэ гэдэг асуудал өнөөгийн хууль тогтоомжид тусгагдаагүй хэмээн ноён Ж.Ядамсүрэн хэлсэн байна.