УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан: Эвсэл задарсан, УИХ дахь бүлэг байх, эсэх гэдэг нь хоёр тусдаа асуудал (2005.01.05)

A- A A+

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан “Эх орон-Ардчилал” эвслийг тараах тухай эвслийн удирдах дээд байгууллагын тогтоолд гарын үсэг зурсан, мөн тараахгүй гэсэн УИХ дахь бүлгийн мэдэгдэлд ч гарын үсгээ үлдээсэн билээ. Энэ тухайд “Өнөөдөр” сонины /¹002, 2005-01-05/ сурвалжлагчийн чухам алийг нь таны байр суурь гэж үзэх вэ гэсэн асуултад тэрбээр хариулсан байна.

М.Энхсайхан хэлэхдээ, “Эвслийн их хурлаас гарсан тогтоолд тэргүүлэгчид гарын үсэг зурахгүй байх эрх байдаггүй. УИХ-ын дарга УИХ-аас гарч байгаа хуулийг буруу байна гээд гарын үсэг зурахгүй байна гэж байдаггүй юм. Олонхиороо асуудлыг шийдсэн бол хэн нь ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг. Нөгөө талаар эвсэл задарсан, УИХ дахь бүлэг байх уу, үгүй юү гэдэг бол хоёр тусдаа асуудал юм. Бүлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулах естой гэсэн мэдэгдэлд 30 гаруй гишүүн гарын үсгээ зурсан, би ч бас. Энэ хоёр хоорондоо зөрчилтэй асуудал биш. Нэг нь эвсэл тарсан тухай, нөгөө нь УИХ дахь эвслийн бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тухай тэс өөр хоёр зүйл гэж мэдэгдсэн байна.

Ардчилсан намын гишүүд УИХ-аас асуухгүйгээр өөрсдөө зохион байгуулалтад ороод явчихаж чадна. 37 бие даасан гишүүн төрийн бодлогын асуудлаар, улс төрийн бодлогын асуудлаар нэгдсэн байр суурьтай байж болно. Бидэнд хуулиар санхүүжилт л байхгүй болж байгаа юм гэж тэрбээр үзэж байгаа ажээ.