Монгол Улсын дэлхийн зах зээлд борлуулсан алтны хэмжээ 2004 онд 19.1 тонн болжээ (2005.01.05)

A- A A+
Монгол Улсын дэлхийн зах зээлд борлуулсан алтны хэмжээ 2004 онд 19.1 тонн болжээ (2005.01.05)

Монгол Улсын дэлхийн зах зээлд борлуулсан алтны хэмжээ 2004 онд 19.1 тонн болжээ (2005.01.05)

Монгол банкнаас мэдээлснээс үзэхэд 2004 оны эцсийн байдлаар алт олборлогч 128 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 11 тн 595.1 кг алт олборлон Монгол банкинд худалдсан нь өмнөх онтой харьцуулбал 476.5 кг-аар өссөн байна. Монгол банкаар дамжин гараагүй алт албан бус мэдээгээр 7.5 тонн орчим болж байгааг тооцвол Монгол Улсын дэлхийн зах зээлд борлуулсан алтны хэмжээ 19.1 тонн болжээ.

Алт олборлолтын хэмжээгээр "Алтан дорнод Монгол”, "Шижир алт", “Гацуурт", "Монгол газар”, "Эрдэс холдинг", "Тосон алт" зэрэг компани бусдыгаа хошуучилжээ.