Б.Эрдэнэбат буулт хийж эвслийн гэрээгээ хүчин төгөлдөр болгох нь чухал гэж судлаач Д.Чулуунбаатар үзэж байна (2005.01.06)
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Д. Чулуунбаатартай “Зууны мэдээ” сонины /¹4, 2005/ сэтгүүлч уулзаж, эвслийн задралын талаар ярилцсан байна.
Судлаач Д.Чулуунбаатарын үзэж байгаагаар задралын шалтгаан нь тухайн нам улстөрийн институцийн хувьд төлөвшөөгүй, улстөрчид нь ч төлөвшиж, зүгширч чадаагүй учраас сонгуулийн дараа албан тушаал, эрх мэдэл хуваарилах шатанд түр зуур эвлэлдэн нэгдсэн учраас задарсан гэнэ.
Энэ бол төрийн хямрал руу түлхэж болох улс төрийн үйл явцын эхлэл. Энэ явц цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаалан төр хямарч болох үүд хаалга нээгдэж байх шиг байна гэж тэрбээр үзэж байна. Одоо төрийг хямраахгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэвэл эвслийн хоёр субьект харилцан ойлголцож, эвслээ хадгалж үлдэх арга байна. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбат буулт хийж эвслийн гэрээгээ хүчин төгөлдөр болгох нь чухал гэж судлаач Д.Чулуунбаатар дүгнэжээ.