Сонгуулийн үеэр төсвийн хөрөнгө ашигласан эсэхийг шалгаж эхэллээ (2005.01.06)
Үндэсний аудитын газар 2004 оны сонгуулиар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтыг шалгаж эхэлжээ. Ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах бөгөөд аудитын дун ирэх гуравдугаар сарын 1-нд аж. Энэ талаар тус газрын хэвлэл, мэдээллийн ажилтан Н.Шараваас “Зууны мэдээ” сонин /¹4/ тодруулсан байна.
УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2004 оны сонгуулийн үйл ажиллагаанд улсын төсвөөс олгосон хөрөнгө зарцуулалтад өчигдрөөс гүйцэтгэлийн аудит хийж эхэлсэн. Одоогоор шалгалтын удирдамж, төлөвлөгөө, бүрэлдэхуүнээ СЕХ-нд танилцуулаад байна гэж Н.Шарав мэдэгджээ.