Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: Улстөрчдийн популист амлалтууд ядууралд буруутай (2005.01.07)
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болмогцоо манай Засгийн газар ядууралтай дайн зарлалаа хэмээн тод мэдэгдсэн билээ. Тэрбээр 2005 оны нэгдүгээр сарын 7-нд “Өнөөдөр” сонины ток шоунд оролцохдоо “Ядууралд хэн буруутай вэ?” гэж өөрөөсөө асуугаад дараахь хариултыг өгчээ.
Ц.Элбэгдорж: - Ядууралд хэн буруутай вэ? Улстөрчдийн популист амлалтууд үүнд бас буруутай. Олон түмэн ядуу тусмаа хоосон амлалтад хууртдаг. Бид ийм юм өгнө гэх маягаар саналыг нь худалдан авч байгаа байдал өөрчлөгдөх хандлага цухалзаж эхэлсэн. Манай ядуурал өглөгийн, хүлээлгийн байдалтай. Ядуу байгаад байх нь өөрт ашигтай болж хувирсан тал бий.
Гэхдээ нөгөө талд нь төрийн хүлээх үүрэг гэж бий. Гараа хөдөлгөөд ажиллавал сайхан амьдрах боломж байгаа гэж дарга нар хэлэх дуртай. Гэтэл тэр боломжийг эдлэх нөхцөл алга. Зээл авах гэхээр өндөр хүүтэй, ажиллах гэхээр орон тоогүй, лиценз аваад хөдөлье гэхээр бөөн хүнд суртал, хээл хахууль, тэгээд дээрээс нь бүх юмыг улстөржсөн өнцгөөс хараад байдаг. Иймэрхүү байдал ядуурлыг тэжээх хөрс суурь юм. Засгийн газрын хувьд тэр боломжийг л иргэддээ олгохын төлөө ажиллах ёстой, ... ийм арга барилд бид шилжмээр байна.
/Өнөөдөр сонин, ¹004, 2004-01-07/