Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: Хууль дүрмийн дагуу нээлттэй хандах нь зөв (2005.01.07)
-Газрын хэвлий дэх ашигт малтмал лицензээр дамжин гадныхны гарт орлоо гэсэн мэдээлэл их байна. Гэтэл байгалийн нөөцөө бид өөрсдөө ашигламаар байдаг. Хятадын зах зээлд ... бид өөрсдөө нийлүүлбэл ашигтай юм биш үү?
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж : - Хоёр талтай асуудал л даа. Бид газар нутгийн баялгийг бусадтай хамтарч ашиглах нь асар чухал. Миний итгэл үнэмшлээр бол хэдэн жилийн дараа нүүрс, газрын тосыг ийм байдлаар нь ашигладаг технологийн хувьд дэвшилд хүрч хэрэггүй болно. Тэгэхээр хэдэн мянган жилээр хадгалж ирсэн энэ баялгийг одоо л ашиглах хэрэгтэй. Гэхдээ бид байгальдаа ээлтэй, ард иргэддээ ашигтай, улс орныхоо тусгаар тогтнолд харшлахгүй байхаар бодож ашиглах ёстой. Нэгэнт байгаа баялгийг өөр хүнд өгнө, өөр цаг үед ашиглана гээд дараад суугаад байж ерөөсөө болохгүй. Аль болох л хууль дүрмийн дагуу нээлттэй хандах нь зөв. Энэ асуудалд улстөрчид өөр өөр байр сууринаас ханддаг. Гэвч энэ байр суурь гэдгийг бид зөв ойлгох хэрэгтэй юм. /Өнөөдөр сонин, ¹004, 2004-01-07/