24 дүгээр тойрогт нэр дэвшигч З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг баталгаажуулахаар Хяналтын шүүх шийдвэрлэлээ (2005.01.11)
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн санал хураалт будилаантай болсон талаар МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын гаргасан гомдлыг Улсын дээд шүухийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шуүх өчигдөр хэлэлцсэн байна. Хурлаас гуравдагч этгээд болох нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ хэмээн “Өнөөдөр” сонинд /¹007/ мэдээлжээ.
Ингэснээр “Эх орон-Ардчилал” эвслээс тус тойрогт нэр дэвшигч З.Энхболдыг ялснаар тооцсон анхан шатны шүүхийн хоёр ч удаагийн шийдвэрийг Хяналтын шатны шүүх мөн баталгаажуулсан байна. Ийнхүү сонгууль болсноос хойш бүтэн хагас жилийн дараа тус тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй болох төлөвтэй. Хэрэв гомдолтой гэж үзвэл 30 хоногийн дотор хяналтын шатны шүухэд гомдол гаргах эрх нь нэр дэвшигч Д.Сугарт нээлттэй байгаа аж. Юутай ч түүний өмгөөлөгч "бид зөвлөлдөж байгаад дараагийн шатанд гомдол гаргах эсэхээ шийдвэрлэнэ" гэж сурвалжлагчийн асуултад хариулжээ.